“Learn, Save, Earn”

By 2019-02-20Uncategorized

“Цэцээ Гүн” болон “Улаанбаатар” Ротаракт клубууд маань “Монголбанк”-тай хамтран “Learn, Save, Earn” үйл ажиллагаагаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд маань 200 гаруй хүн оролцож “Монгол улсын эрдэнэсийн сан”-тай танилцсан бөгөөд Монголбанк”-ны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл “Мөнгө ба Төвбанкны бодлого та бидний амьдралд”, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын референт Х.Билгүүн “Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл” сэдвээр илтгэл тавив. Бидний үйл ажиллагааг дэмжин ажилласан “Монголбанк” болон илтгэгч нартаа гүнээ талархлаа. Мөн “Learn, Save, Earn” үйл ажиллагаанд маань ирсэн бүх хүмүүстээ баярлалаа.

Leave a Reply