“LABDOO” төсөл нь хүүхэд, залуучуудын боловсролд хөрөнгө оруулах зорилгоор зөөврийн компьютер, таблет болон бусад төхөөрөмжүүдийг хэрэгцээт газар нь хүргэж өгдөг дэлхийн хүмүүнлэгийг сүлжээ юм. Нийгмийн сайн сайхан, ирээдүй хойч үеийнхээ боловсролын төлөө ажилладаг “Цэцээ Гүн” ТББ маань “LABDOO” төслийн Монгол дахь анхны төв буюу “Labdoo Hub Ulaanbaatar”-ийг  2018 онд албан ёсоор байгуулсан билээ.

Бид таны хандивласан зөөврийн компьютерыг форматлаж, хүүхдэд зориулсан боловсролын програм хангамж суулгаж Монголынхоо алслагдсан сумдын сургуулиудад хүргэж өгөх юм.

Бид эхний төслөө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж 13 суурин болон зөөврийн компьютер хандивлан мэдээлэл технологийн танхимийг тоног төхөөрөмжөөр хангалаа.

1
Хэрэгжсэн сургууль
13
Зөөврийн болон суурин компьютер

Leave a Reply