Төсөлийн тухай

Алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд англи хэл сурах хүсэл эрмэлзлэл, сэтгэлийн очийг нь бадраах гол зорилго бүхий боловсролыг дэмжих “Book project”-оо бид 2016 оноос хойш нийт 6 удаа амжилттай хэрэгжүүлээд байна. Бид өнөөг хүртэл нийт 11000 орчим англи, монгол номыг хүргэсэн бөгөөд Англи хэл сурахын ач холбогдол, Мэргэжлээ хэрхэн зөв сонгох тал дээр ахлах ангийн сурагчдад яриа, хэлэлцүүлэг мөн өрнүүлдэг билээ.
Алслагдсан аймаг, сум, дүүргийн хүүхдүүдэд монгол болон гадаад хэл дээрх номнуудыг хандивлах нь тухайн сургууль болон хүүхэд багачуудад оруулж байгаа багахан хэмжээний  хөрөнгө оруулалт юм. Бид одоогоор Сэлэнгэ аймгийн Шаамар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган,
Архангай аймгийн Тариат, Дундговь аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Төв аймгийн Мөнгөнморьт сумдуудад хэрэгжүүлээд байна.

Өөрсдийн уншсан номоо хандивлах энэхүү аян нь хүн бүрт нээлттэй бөгөөд бид номнуудыг цуглуулан хүүхдүүдэд тэдгээрийг хүргэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

Хүүхдийн боловсролд хувь нэмэр оруулж та бүхэнд баярлалаа.

Хамрагдсан аймгийн сумд
  • Шаамар сум, Сэлэнгэ аймаг (2016 он)
  • Тариат сум, Архангай (2017 он)
  • Эрдэнэбулган сум, Хөвсгөл (2018)
  • Өлзийт сум, Дундговь (2018)
  • Бат-Өлзий сум, Өвөрхангай (2019)
  • Мөнгөнморьт сум, Төв (2019)
Хамтран ажилласан байгууллага болон хувь хүн
  • Anita Fahrni (Ерөнхий ивээн тэтгэгч)
  • Монголын тахь хамгаалах нийгэмлэг
  • Нарлаг ротари
  • Монгол Банк
  • Хүрээ Ротаракт клуб
6
Сургууль
11000
Тараасан ном
6
Сумдууд