Төслийн тухай

Боловсролыг дэмжигч Цэцээ Гүн Ротаракт клуб нь 2013 оноос эхлэн “Хүн Бүр Сурах Эрхтэй” төслийг амжилттай хэрэгжүүлж ирсээр байна.
Уг тэтгэлэг хөтөлбөр нь сурлагын амжилт болон хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлагч оюутнуудыг хамруулах зорилготой бөгөөд, хүн бүрт сурах боломжийг бий болгож байгаагаараа онцлогтой. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудыг суралцаж буй мэргэжил, курс, нийгмийн байдлаас үл хамааран шалгаруулдаг нь оюутан залууст том боломж олгодог.

Манлайлагч оюутнуудыг шалгаруулдаг уг хөтөлбөр нь өдгөө 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаад байгаа бөгөөд нийт хөтөлбөрийн хэмжээнд 48 оюутанд бүтэн жилийн сургалтын тэтгэлэг гардуулаад байна.

Бид уг төслийн хүрээнд Морин хуурын чуулга, Дижитал хамтлаг болон бусад байгууллагуудтай хамтран ажилласан бөгөөд, та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Хамрагдсан оюутнууд
  • 2013 – 2 оюутан
  • 2014 – 5 оюутан
  • 2015 – 10 оюутан
  • 2016 – 10 оюутан
  • 2017 – 10 оюутан
  • 2020 – 11 оюутан
Хамтран ажилласан байгууллагууд
  • Морин хуурын чуулга
  • Дижитал хамтлаг
  • MNG Events
48
Оюутан
65
Олгосон тэтгэлэг (Сая төгрөг)
10
Хамтран ажилласан байгууллага