Category

Uncategorized

“Цэцээ Гүн” Ротаракт клуб ХӨСҮТ-ийн 5-р тасагт яаралтай тусламжийн өрөө тохижуулан хүлээлгэж өглөө.

By | Uncategorized | No Comments

Өнөөдөр “Цэцээ Гүн” Ротаракт клуб маань “Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах” төслийнхөө хүрээнд ХӨСҮТ-ийн насанд хүрэгчдийн цочмог гепатитийн тасагт 11 сая төгрөгөөр тохижуулсан “Түргэн тусламжийн өрөө”-г хүлээлгэж өглөө.

Энэхүү төсөлд маань гүн туслалцаа үзүүлсэн Япон Улсын “Оозора” Ротари клуб, “Монгол дахь Ротари Ёнэяма төгсөгчдийн холбоо”, “Шинэ гэр түншлэл” ХХК, “ЛэндМН ББСБ” ХХК болон төсөлд маань хандив өргөсөн бүх хүмүүстээ баярлалаа.

“Learn, Save, Earn”

By | Uncategorized | No Comments

“Цэцээ Гүн” болон “Улаанбаатар” Ротаракт клубууд маань “Монголбанк”-тай хамтран “Learn, Save, Earn” үйл ажиллагаагаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд маань 200 гаруй хүн оролцож “Монгол улсын эрдэнэсийн сан”-тай танилцсан бөгөөд Монголбанк”-ны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл “Мөнгө ба Төвбанкны бодлого та бидний амьдралд”, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын референт Х.Билгүүн “Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл” сэдвээр илтгэл тавив. Бидний үйл ажиллагааг дэмжин ажилласан “Монголбанк” болон илтгэгч нартаа гүнээ талархлаа. Мөн “Learn, Save, Earn” үйл ажиллагаанд маань ирсэн бүх хүмүүстээ баярлалаа.