Ротаракт клуб гэж юу вэ?

Ротаракт клубууд нь даян дэлхийд энх тайван байдал тогтоох, улс түмэн харилцан ойлголцоход тус дөхөм үзүүлэх гэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтын нэгээхэн хэсэг мөн. Энэхүү хүчин чармайлт орон нутгийн түвшинд гараагаа эхэлсэн хэдий ч түгэн дэлгэрч буй цар хүрээ нь хязгааргүй уудам юм. Ротаракт клубын гишүүд нь Ротари Интернейшнл, Ротари Сан зэрэг байгууллагуудаас тал бүрийн дэмжлэг авдаг.

Түүхэн замнал

Ротаракт клуб ахар богинохон боловч эрч далайцтай түүхэн замналыг туулахдаа асар хурдацтай хөгжиж байна. 1960-аад оны эхээр Ротаракт клубууд дэлхийн өнцөг булан бүрт орон нутгийг хөгжүүлэх олон төслийн хүрээнд оюутан залуучуудад хандивын дэмжлэг үзүүлж эхэлсэн билээ. 1967-1968 онд Ротари Интернейшнлийн ерөнхийлөгч Лютер Х.Ходжес болон тус байгууллагын захирлуудын зөвлөл энэхүү клубын үйл ажиллагааны хамрах хүрээг олон улсын шинж чанартай болгох нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд 1968 онд Ротарактыг Ротари клубуудын албан ёсны хөтөлбөр болгон баталсан юм. Ийнхүү 1968 оны гуравдугаар сарын 13 –нд Умард Шарлотте (АНУ-ын Умард Каролина муж улс) хотын Ротаракт клуб анх түрүүнд байгуулагдсанаа зарлан тунхаглав.

Үүнээс хойш хэдэн арван жил өнгөрөхөд Ротаракт хөтөлбөр 150 гаруй улс орон, газар нутаг дахь 7300 клубыг нэгтгэсэн олон улсын нүсэр том сүлжээ болон өргөжсөн байна. Ротарактын гишүүн 145.000 эрэгтэй эмэгтэй залуучууд (18-30 хүртлэх насны) өөрсдийн нутаг орны гачигдал дутагдлыг арилгах, хувийн болон ажил мэргэжлийн харилцаа холбоогоо өргөжүүлэх, дэлхий дахинд харилцан ойлголцлыг өргөжүүлэх үйл хэргийн төлөө зүтгэж байна.

Зорилго чиглэл

Ротаракт клуб дараах зорилтуудыг эрхэмлэдэг.

Мэргэжлийн болон манлайлах ур чадварыг хөгжүүлэх
Аливаа хувь хүний эрхэм чанарыг хүлээн зөвшөөрснөөр бусдын эрхийг хүндэтгэх
Ямарваа үйлчилгээ үзүүлэх боломжтой бүхий л ажил мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг хүлээн зөвшөөрөх
Манлайлагчийн чанар, мэргэшлийн үүрэг хариуцлагад тохирсон ёс зүйн хэм хэмжээг хүлээн зөвшөөрөхийн сацуу дэмжин дэлгэрүүлж, бодит үйл хэрэг болгох
Тухайн нутаг орон болон дэлхий дахинд тулгамдаж буй бэрхшээл, эрэлт хэрэгцээ, бодит боломжийг ухамсарлан ойлгуулах
Нутаг орныхоо тусын тулд ажиллах, олон улсын ойлголцол, хүн бүхэнд ээлтэй сайн санааг дэмжихийг эрхэмлэгч хувь хүмүүс болон хэсэг бүлгийнхэнд үйл ажиллагаагаа явуулах өргөн боломж олгох

Ротаракт клуб юу хийж бүтээдэг вэ?

Ротаракт клубууд гишүүдийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн янз бүрийн төсөл хэрэгжүүлэх болон бусад үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гэхдээ бүх клуб Ротаракт программын хүрээнд өөр өөр зэрэглэл бүхий, тухайлбал, ажил мэргэжлийн ур чадварын өсөлт, манлайлах ур чадварын өсөлт, үйлчилгээний төслүүд гэсэн гурван төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Энэ гурван төрлийн үйл ажиллагаа нь хамтдаа клубын тэнцвэрт харьцааг тусгасан хөтөлбөрүүд байхын сацуу Ротаракт клубын гишүүн нэг бүрийг ажлын нэн чухал арга туршлага, бололцоогоор хангадаг байна.

Ротаракт клуб Ротарийн өнөр бүлтэй хэрхэн нэгддэг вэ?

Ротаракт клубууд гишүүдийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн янз бүрийн төсөл хэрэгжүүлэх болон бусад үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гэхдээ бүх клуб Ротаракт программын хүрээнд өөр өөр зэрэглэл бүхий, тухайлбал, ажил мэргэжлийн ур чадварын өсөлт, манлайлах ур чадварын өсөлт, үйлчилгээний төслүүд гэсэн гурван төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Энэ гурван төрлийн үйл ажиллагаа нь хамтдаа клубын тэнцвэрт харьцааг тусгасан хөтөлбөрүүд байхын сацуу Ротаракт клубын гишүүн нэг бүрийг ажлын нэн чухал арга туршлага, бололцоогоор хангадаг байна.

Ротаракт клубын зохион байгуулалт

Ротари Клубууд нь шинэ Ротаракт клубыг ивээн тэтгэх тухай асуудлыг авч үзэхийнхээ өмнө Ротаракт хөтөлбөрийг бүрэн сайн ойлгосон байх ёстой. Ротаракт нь Ротарийн нэг адил олон янзын дүр төрхтэй, өөр өөрийн гэсэн өвөрмөц чанаруудтай.

Гараагаа эхлэхдээ Ротаракт клуб нь нийгэмд түшиглэсэн /community based/ болон их сургуульд түшиглэдэг /university based/ гэсэн хоёр хэв маяг байдаг. Нийгэмд түшиглэсэн клубуудын хувьд тухайн орон нутгийн 18-30 хүртлэх насны бүх залуучууд гишүүнээр элсэх нөөц хүч болж байдаг. Ротари клубээс ивээн тэтгэгдсэн Ротари гишүүнийг анхны удаад шинээр байгуулагдаж буй Ротаракт клубт зөвлөхөөр ажиллуулахаар нэг удаа томилох ёстой бөгөөд ингэхдээ зохион байгуулагчид нь түүнийг орон нутагт тулгуурласан клубт ажиллуулах нь илүү чухал гэж үздэг.

Их сургуульд түшиглэдэг клубууд мөн л 18-30 хүртлэх насны залуучуудаас бүрдэх боловч тэд их сургуулийн курсуудэд элсэх ёстой (Коллежуудын дэргэд байгуулагдсан Ротаракт клубуудыг их сургуульд түшиглэсэн гэж үздэг). Их сургуульд түшиглэсэн Ротаракт клуб зохион байгуулахыг хүссэн хүмүүс их сургуулийн захиргаатай ойр дөт ажиллаж, Ротари болон Ротаракт клубын аль алиных нь зорилго, зорилтыг тайлбарлаж өгдөг байх ёстой. Ингэхдээ оюутны байгууллагуудтай холбогдох сургуулийн дүрэм журмыг Ротари клуб дагаж мөрдөх болно гэдгээ илэрхийлэх нь маш чухал.

Хэрэв их сургуулийн захиргаа болон Ротаракт клубыг зохион байгуулагчид их сургуульд түшиглэсэн клуб нь аль аль талдаа харилцан ашиг тустай юм гэдэг дээр санал нэгдвэл Ротаракт клубыг зохион байгуулагчид тус клубт зөвлөхөөр ажиллах боломжтой хүнийг тухайн их сургуулийн тэнхимээс олж тодруулах ёстой. Энэхүү зөвлөх нь хичээлийн бус цагт оюутнуудтай ойр дотно ажиллах хүсэл эрмэлзэлтэй, ерөнхийдөө оюутнуудын хүндэтгэл хүлээсэн хүн байх ёстой. Тэрбээр бас шинэ клубт гишүүд элсүүлэх стратегийг боловсруулахдаа ивээн тэтгэгч Ротари клуб болон Ротаракт клубыг зохион байгуулагчидтай хамтран ажиллавал зохино.

Монголд үйл ажиллагаа явуулж буй ротаракт клубууд